Ц.Оюунбаатар:Гишүүдийн ёс суртахууны доройтлоос болж УИХ-ЫН НЭР ХҮНД УНАСАН
Ч.Үл-Олдох
/
2 цаг 41 мин

УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна.Нийгэмд хүлээлт үүсгэсэн тус хуулийн талаар “Хүний эрх, шударга ёс төв”-ийн тэргүүн, хуульч Ц.Оюунбаатартай ярилцлаа.

-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг та дэмжих үү?

-Энэ хуулийг Монголын ард түмэн цөхөртөл хүлээж байгаа. Монголын төрийн өндөр албан тушаалтнууд, түүний дотор 126 гишүүнтэй энэ том парламентын ёс суртахууны доройтол, гажуудал нь  800-1000 жилийн түүхтэй монгол төрийн нэр хүндийг унагаасан.

Монголын төрийн түүхэнд, ялангуяа нэн шинэ буюу сүүлийн 30 жилийн парламентын түүхэнд өнөөгийн УИХ хамгийн нэр хүндгүй, ёс суртахууны доройтолтой байгааг иргэд, олон нийт харж байна. Тухайлбал, 30 гаруй гишүүд нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон, хэрэг нь АТГ-т шалгагдаж байгаа, эсвэл хэргээ шалгуулахгүй эрх мэдлийн ард нуугдаж байгаа байдал бий гэсэн мэдээлэл байна.

 

Та бүхэн мэдэж байгаа байх,О.Баасанхүү хуульчаас эхлээд Монгол Улсын Ардын багш, академич, Чингис хааны одонт С.Нарангэрэл ч өнөөгийн УИХ-д маш шүүмжлэлтэй хандсан шүү дээ.

-Хууль хэрэгжсэнээр бий болох дэвшил, шинэчлэлийн тухай  юу хэлэх вэ?

-Тэгэхээр асуудлын гол нь өнөөдөр Монголын ард түмний,  шударга хүн болгоны хүсэл эрмэлзэл бол УИХ-ын гишүүдэд ёс зүйн хариуцлага хүлээлгэе, огцруулдаг болмоор байна, эгүүлэн татдаг байя гэсэн энэ санаачилгыг дэвшүүлж байгаа. Энэ санаачилгыгТББ-ууд, иргэд олон нийт, иргэний нийгэм, шударга ёсны төлөө ажилладаг бүх хүнтэй хамтран хэрэгжүүлэх зорилго тавьж байгаа юм байна лээ. Бид дэмжиж оролцоно.

Өнөөдөр ямар нэгэн байдлаар хэн нэгнийг буруутгах, мөн хэн нэгнийг хэрэгт татах тухай биш, өнөөгийн парламентын 126 гишүүн энэ УИХ-ынхаа нэр хүндийг сэргээ. Ёс зүйн доройтол, уналтуудын асуудлыг залруул. Ийм боломжийг Монголын ард түмэн та бүхэнд олгож байгааг ойлгох хэрэгтэй. Энэ бол Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль юм.

Энэ хуулийг батлан гаргахад хамтран ажиллая гэсэн эрүүл санал санаачилгыг бид гаргаад явж байна. Шударга ёсны төлөө, хүний төлөө ажилладаг манай байгууллага УИХ, ард түмний дунд гүүр болон ажиллана.

-Энэ хуулийн төслийг эсэргүүцэх, парламентыг дархлааг сулруулах гэж байна гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна?

-Зарим хүн их болчимгүй зүйл ярьсан. Тэр нь боловсрол, мэргэжилтэй нь холбоотой.Тухайлбал, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийг баталчихвал иргэний дайн зарлана гэж хэлж байгаа хүн байна.Энэ бол терроризм, Тагнуулын ерөнхий газрын шууд харъяалах асуудал. Би хэн нэг хүний асуудлыг хурцатгах гэсэнгүй.Ер нь улс орны аюулгүй байдал, төрийн нэр хүнд, Үндэсний аюулгүй байдлын төлөө  хүн болгон хамтран ажиллах нь зүйтэй. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль батлагдсанаар  үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэж үзэж байна.

 

 

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.