“БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН”-ГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Үйл явдал
/
2 цаг 33 мин

✅ Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өөрийн эрхлэх асуудлын хүрээнд өнөөдөр /2026.04.06/ “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн”-д ажиллалаа. Шадар сайд “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн”-гийн хэрэгжүүлж буй судалгаа шинжилгээ, бодлогын баримт бичиг боловсруулах үйл явц, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонсож, бодлогын уялдаа холбоог сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр дараах үүрэг чиглэлийг өглөө.

📌 Тухайлбал:

- Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах,

- Бүсчилсэн хөгжлийн чиглэлээр Улсын Их хурал, Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх,

- Болзошгүй эдийн засгийн хямралт нөхцөл байдлыг хохирол багатай даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах,

- Монгол Улсын аж үйлдвэрлэлийн зураглал, орон зайн хөгжлийн төлөвлөлтийг боловсруулах,

- Хөрш орнуудын эдийн засгийн бодлоготой Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэхүүрэг чиглэл өглөө.

Шадар сайд Н.Номтойбаяр бүсчилсэн хөгжлийн бодлого нь улс орны тэнцвэртэй хөгжлийг хангах стратегийн ач холбогдолтойг онцолж, шинжлэх ухаанд суурилсан судалгаа, бодлогын зөвлөмжийг шийдвэр гаргах түвшинд үр дүнтэй ашиглах шаардлагатайг онцолсон юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.