Үндэсний түүхийн музейд дэлгэгдсэн “Р.Чойном 90 жил” үзэсгэлэн өнөөдөр хөшгөө хааж байна. Гэхдээ нэрт яруу найрагчийн 90 жилийн ойг тэмдэглэх ажлууд бүтэн жилийн турш үргэлжлэх юм. Ардын төртэй тэрсэлсэн ч ард түмэндээ ойр явж, зохиол бүтээлээ шатаалгасан ч үнэний төлөө буй биеэрээ асаж явсан Ренчиний Чойномын бүтээлийг монголчуудын сэтгэл зүрхэнд мөнхжүүлсээр ирсэн хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам билээ.Түүнтэй ярилцлаа.
-Та бол Ренчиний Чойномыг үе үеийнхний тархи, зүрхэнд мөнхжүүлж яваа уран бүтээлч. Өнөөдөр нэрт найрагчийн 90 насны ойг “Эрх чөлөөний дууч” хэмээн улс даяар тэмдэглэж байна.Танд юу бодогдож байна вэ?
-Р.Чойномын өөрийнх нь совинтож, зөгнөж хэлсэн үг бүтээл дотор нь байдаг. “Алт хөвж, холтос живдэг хорвоод миний бүтээл, сэтгэлгээг алтаар үнэлэх цаг ирнэ” гэж тэр хэлсэн юм. Өөрөө тэрийгээ түрүүлээд харчихсан байж. Өнөөдөр тэр алтнаас давсан хэмжээнд түүнийг үнэлж байгаа нь тун сайн хэрэг. Би бахархаж, баярлаж, Чойномоороо бардамнаж байна.
-Р.Чойном хэн болох, хэрхэн амьдарч, бүтээж явсныг энэ цагийн залуус мэдэхгүй, зарим нь ойлгохгүй. Тэр хэн байсныг хэлж өгөөч?
-Тэр зөвхөн Р.Чойном гэдэг найрагч биш, тухайн цаг үетэйгээ тэрсэлдэж, тухайн цаг үеийн явуулж байгаа бодлогын эсрэг гарч ирсэн эрх чөлөөний дууч, сэтгэгч, киноны, үргэлжилсэн үгийн, яруу найргийн сод төлөөлөгч байсан юм. Түүнээс гадна орчуулагч, зураач, сийлбэрч, ая зохиогч, ер нь тал бүрийн авьяас цогцолсон суут хүн байв. Харин би бол Р.Чойномыг бишрэгч. Уулзаж байгаагүй ч уран бүтээл, хэлж байгаа үг, хаялга, үзэл санаа нь миний тархинд бургилж яваа үзэл санаатай нийлдэг. Тиймээс би 1986 оноос Р.Чойномын шүлэг бүтээлтэй танилцан уншиж, судалж, бүтээлийг нь олон түмэнд хүргэе гэж бодсон. Тэрийгээ зориглон эхлүүлсэн, өнөөдөр ч үргэлжлүүлээд явж байна.
-Та түүний ямар бүтээлд дуртай вэ, хамгийн анх ямар найрагчлалыг нь уншиж байв?
-Хамгийн анх “Залуу нас” найраглалыг нь олж харсан. Тэр үед хаалттай байсан “Хүн” романыг бүтнээр нь уншсан. Мөн “Хүн” гэж найраглал нь цэвэр философи. “Миний шүтээн” найраглал нь бол бүхэлдээ драм, зөрчил, дүр. “Жаргал, зовлон” гэж хоёр тусдаа том шүлэг байсныг нь би нийлүүлж нэг том найраглал болгож уншсан. Тэр бол хошин егөөдөл юм. Энэ гурав миний уран бүтээлд зонхилж, Р.Чойномтойгоо хамт байдаг даа. Нөгөөтэйгүүр, “Монгол”, “Азийн бардамнал” гээд дэлхийн хэмжээний том найраглалууд ч бий.
-“Ази тив миний нутаг” гэж эхэлдэг, тэр найраглал мөн үү?
-Мөнөөр барах уу. Найраглалуудаас нь анзаараад байхад Р.Чойном бол түүхч хүн юм. Тэр зөвхөн Монголынхоо ч биш дэлхийн түүхийг мэддэг байж. Мэдсэн учраас тийм зоригтой, эрэмгий хэлдэг байж л дээ. Тухайлбал,
Ази тив миний нутаг
Аварга энэ орчлонгийн хаанаас ч дахиад олдохгүй
Ази тив миний нутаг” гэж бичсэн. Гайхамшигтай байгаа биз. Монголчууд Чингисийн үргэлжлэл гэдгийг тусгаар тогтнол болгож хэлсэн хүн бол тэр. Тийм ч учраас Р.Чойном мөнх, тэр амьд. Би ингэж л боддог.
-
1 цаг 19 мин
-
3 цаг 45 мин
-
Өчигдөр 15 цаг 35 мин
-
Өчигдөр 15 цаг 30 мин
-
Өчигдөр 15 цаг 29 мин
-
Өчигдөр 13 цаг 19 мин
-
Өчигдөр 13 цаг 15 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Өчигдөр 12 цаг 03 мин
-
Өчигдөр 09 цаг 38 мин
-
Өчигдөр 08 цаг 42 мин
-
2026-04-03
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2026-04-01
-
Өчигдөр 15 цаг 35 мин