
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон.
Энэ хүрээнд төслийн таван байршилд инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажил дуусч, Зам тээврийн яамны хөгжлийн төвөөр магадлуулах ажил хийгдэж байна.
Төслийг дараах таван байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Байршил 1: Баянзүрх дүүрэг Офицер уулзварт шинээр төлөвлөж буй авто зам 0.360 км, зорчих хэсгийн өргөн 3.5 км, ногоон байгууламжин өргөн 1 км, явган хүний зам болон дугуйн замыг төлөвлөжээ.
Байршил 2: Механик инженер, тэвврийн сургуулийн уулзварт шинээр төлөвлөж буй авто зам 3.5 км, гүүрний урт 597 м, дөрвөн замын эгнээтэй байхаар төлөвлөгдсөн.
Байршил 3: Моносын уулзварт шинээр төлөвлөж буй авто зам 4.5 км, зорчих хэсгийн өргөн 3.5 м, явган хүний зам болон дугуйн зам төлөвлөгдсөн.
Байршил 4: Наадамчдын зам, явган гүүрний урт 44.2 у/м, гүүрний өргөн 3.0 м байх юм.
Байршил 5: Нарт хотхоноос зүүн тийш гүүрний урт 6 м, гүүрний өргөн 8.64 у/м, явган хүний замын өргөн 1.5 метр байхаар төлөвлөсөн.
Төслийг бүрэн хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж, түгжрэлийн түвшин мэдэгдэхүйц буурна гэсэн судалгаа гарсан байна. Төслийн хүрээнд хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад гүүрэн байгууламж, нүхэн гарц, олон түвшний уулзварыг шинээр барьж байгуулан, тээврийн хэрэгслийн урсгалыг огтлолцолгүй, саадгүй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр уулзвар дээрх хүлээлгийн хугацаа багасч, хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэхийн зэрэгцээ зам тээврийн ослын эрсдэл буурах ач холбогдолтой юм.
Түүнчлэн дэлхийн хотуудын туршлагаас харахад олон түвшний уулзвар нь хөдөлгөөнийг тасралтгүй болгож, зорчих хугацааг буруулснаар иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, хотын эдийн засгийн идэвхийг дэмжих үр ашигтай байдаг.
-
1 цаг 55 мин
-
4 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 35 мин
-
Өчигдөр 15 цаг 30 мин
-
Өчигдөр 15 цаг 29 мин
-
Өчигдөр 13 цаг 19 мин
-
Өчигдөр 13 цаг 15 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
2026-04-03
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2026-04-01
-
Өчигдөр 15 цаг 35 мин