
Хуралдааны эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаас гарсан бодлого, шийдвэрийг танилцуулж, Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын улмаас газрын тосны үнийн өсөлт, хомсдол бий болж байгаатай холбогдуулан байгууллага бүр түлш, шатахууны нөөцийг оновчтой бүрдүүлж, тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхад онцгой анхаарахыг үүрэг болгов.

Түүнчлэн олон улсын эдийн засаг, улс төрийн эрсдэл нэмэгдэж буй энэ үед Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, байгууллага бүр зардлаа хэмнэж, хэмнэлтийн горимд шилжин ажиллах шаардлагатайг онцоллоо. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Багахангай-Хөшигтийн хөндий-Эмээлт чиглэлийн төслийн явцтай салбарын сайд энэ долоо хоногт биечлэн танилцаж, холбогдох байгууллагуудтай уулзан ажлыг эрчимжүүлэхээ илэрхийллээ.


Түүнчлэн хуурамч шатахууны нийлүүлэлтээс үүдэн хөдлөх бүрэлдэхүүнд эвдрэл, гэмтэл үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, дотоод хяналтыг сайжруулж ажиллахыг холбогдох байгууллагуудад хатуу анхааруулав. ЗТЯ болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд сахилга, хариуцлагыг дээшлүүлж, ажлын шуурхай, тасралтгүй байдлыг ханган ажиллахыг дахин санууллаа.


-
1 цаг 43 мин
-
2 цаг 0 мин
-
3 цаг 14 мин
-
5 цаг 41 мин
-
Өчигдөр 17 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 35 мин
-
Өчигдөр 15 цаг 30 мин
-
Өчигдөр 15 цаг 29 мин
-
Өчигдөр 13 цаг 19 мин
-
Өчигдөр 13 цаг 15 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2026-04-03
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2026-04-01
-
Өчигдөр 17 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 35 мин