Ардын намд үүсээд буй хагарлын хамаг үрийг тарьсан гол хүн. “Херо” Б.Баатартай нийлж, хоёр талын талцлыг хурцалж, “сошиал хор” найруулгаар нийгмийн тархи, улстөрчдийн мөнгө хоёрыг зэрэг угаасан хүн бол А.Амундра хэмээн МАН-ын 38-ын бүлэг, ХЗДХ-ийн сайд асан, өдгөө ЗГХЭГ-ын дарга болсон Б.Энхбаяр нар мэдэгдэж байв.
А.Амундрагийн зүгээс Б.Энхбаярыг 500 мянган ам.доллараар нэг удаа, 800 мянган ам.доллараар нэг удаа авлига авсан. Мөн 110 сая ам.долларыг улстөрчдөд хуваан тараасан. Мөн ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг бусдаас 10 тэрбум төгрөгийн гэрээт үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр авлига авсан гэхчлэн томоохон авлигын асуудлыг хөндөж, материалыг нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т өгөөд байгаа юм.
Тэгвэл МАН-д асаж эхэлсэн, цааш магадгүй хэдэн сонгууль дараалан ялагдах ялагдлын хэтийг цахиж өгчихөөд, хэрэг явдлаас дайжин гадаадад гарсан А.Амундра “Авлигын сүлжээг илчлэх ноцтой баримтын талаар АТГ болон прокурорт мэдүүлэг өгөхөд би бэлэн. Гэхдээ гэрчийн хамгаалалтад авахаас нааш юу ч ярихгүй” хэмээн мэдэгдэж, холбогдох байгууллагуудад хүсэлт гаргажээ.
Кинон дээр Д.Бодоо “Ардын намын анхны тамгыг би сийлсэн.Энэ намын хорыг ч хутгана, жорыг ч тааруулна” гээд хорлон сүйтгэх ажиллагаа эхлүүлдэг шиг өнөөдөр А.Амундра яагаад МАН-ын хамаг хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур нь болчихов? Тэр хэн байгаад хэн болсон, цааш ямар дүр бүтээх нь тун сонирхолтой юм.
А.Амундра гэж хэн бэ?
Ариунболдын Амундра Нийслэлийн 10 жилийн нэгдүгээр сургуулийг 1988 онд төгссөн. КТМС-ийг дүүргэсэн ч эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаагүй. Оюутан байхдаа П.Цэнгүүний үүсгэн байгуулсан “Монголын либертари сан”-д ажиллаж, төгсөнгүүтээ “Алтан тариа” ХХК-д ажиллах болсон. 2007 онд news.mn төслийг санаачилсан. Эндээс сэтгүүл зүй, PR-ын чиглэлээр карьер хөөн “Голомт”-ын Д.Баясгалантай сүжирч, 2009 онд “Боловсрол суваг” телевизийн гүйцэтгэх захирал, 2010 онд “Монгол масс медиа” группийн гүйцэтгэх захирлаар тус тус ажилласан. Улмаар 2017-2021 онд “Бодь Интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал болсон. 2021 оны хоёрдугаар сард Ардын намыг үүсгэн байгуулагч, их жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдрөөр МАН-д гишүүнээр элсэж, тус намын ерөнхий нарийн Д.Амарбаясгалангаас батлахаа гардан авч, “Монголын Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр томилогдож байв. Д.Амарбаясгалан тухайн үед “Хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарын шилдэг менежерүүдийн нэг А.Амундра МАН-д элслээ. А.Амундра нь намын шинэчлэл, “Алсын хараа 2050” хөтөлбөрийг дэмжиж, 100 жилийн ойн босгон дээр МАН-д элслээ” хэмээн зарлаж, хамт авахуулсан патиараа цахим хуудастаа оруулж байсан нь өнөөдөр баримт болон үлджээ. Мөн түүний “Голомт”-ын Д.Баясгалантайгаа хамтран хийсэн байж магадгүй гэлцдэг Х.Баттулгаар овоглогддог мухар төмөр зам, овоолсон шорооны тухай цуврал нэвтрүүлгүүд цахим ертөнцөд одоо ч бий. Үүний дараа тэрбээр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсон юм.
Өдгөө А.Амундра Монголд ирж гэрчийн мэдүүлэг өгснөөр МАН-ын талцал хагарал улам даамжирна. “Бодь”-ийн хэргүүд, мөнгө угаалтын баримтууд дэлгэгдэнэ. Энэ бүхний эцэст МАН хүчээ барж, ирэх жилүүдэд болох дараалсан сонгуулиудад элгээрээ хэвтэх үү. АН үүнийг ашиглан УИХ-д олонх болж засаглах боломж нээгдэх үү?
-
2 цаг 18 мин
-
2 цаг 35 мин
-
3 цаг 50 мин
-
6 цаг 16 мин
-
Өчигдөр 17 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 35 мин
-
Өчигдөр 15 цаг 30 мин
-
Өчигдөр 15 цаг 29 мин
-
Өчигдөр 13 цаг 19 мин
-
Өчигдөр 13 цаг 15 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2026-04-03
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2026-04-01
-
Өчигдөр 17 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 35 мин