
Google for Education төслийн багийн гишүүдтэй уулзалт хийлээ. Google for Education төслийн багтай анх Боловсрол мэдээлэл технологийн төвийн хамтын ажиллагаа, Цахим болон танхимын багш нарын сургалт дээр хамтран ажиллаж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар Багш, сурагчдыг чадавхжуулах Gemini Академи хөтөлбөр, Мэдлэ контентын сан Google Classroom-д Add-on болж нэмэгдээд байна. 2025 оны бадлаар Gemini Академид 2,491 багш сургалтад хамрагдаж, 104 багш амжилттай төгссөн.
Хөтөлбөрийг Gemini болон NotebookLM хиймэл оюуны дор хаяж 10 хэрэглээ, хэрэгслийг ашиглаж сурах, зөв заавар өгөх арга зүйг эзэмших, хиймэл оюуныг зөв зохистой хэрэглэх чадварыг өгдөг.


Хиймэл оюун ашиглан Багшийн ажлыг хөнгөвчлөх хичээлийн төлөвлөгөө, тест, үнэлгээний рубрик зэргийг үүсгэх гол агуулгаар хэрэгжүүлдэг. Хөтөлбөрийн үр дүнг тооцож үзэхэд Багш нарын цахим ур чадвар сайжирч, ажлын ачаалал буурсан, Сурагчдын хувьд Google хэрэгслийг ашиглах сонирхол нэмэгдсэн,
Багш, сурагчид Хромбүүк болон Google хэрэгслүүдийг бусдад санал болгоно гэж хариулсан, Google хэрэгсэл нь сурагчдын STEAM болон нийгэм сэтгэл хөдлөлийн чадваруудыг сайжруулахад дэмжлэг болсон гэж багш нар үзсэн гэсэн үр дүн гарсан.
Цаашид Google for Education төслийн багтай Gemini Академи хөтөлбөрийг өргөжүүлэхэд хүүхэд бүр компьютертэй байх том зорилт тавина. Өнөөдөр судалгаагаар 20 хүүхдийн 1 нь компьютертэй.
AI Монгол хэлээр уншуулж сургах нь их ач холбогдолтой. Хүүхдүүдэд Монгол эх хэлээрээ зөв ярьдаг, зөв бичдэг ур чадварыг эзэмшүүлэх бас нэг боломж нь хиймэл оюун ухаан гэж харж байна.
Таблетийг сургалтад хэрэглэдэг ч хүүхдүүдийн хүсэл, хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй нь өндөр хөгжилтэй улс орнуудын жишээгээр батлагдсан. Төхөөрөмжөөс гадна цахим дэд бүтцэээ сайжруулах, гуравдугаарт боловсролын бүх түвшний маш сайн контент шаардлагатай.

Холбоотой мэдээ
-
5 цаг 42 мин
-
5 цаг 59 мин
-
7 цаг 13 мин
-
9 цаг 40 мин
-
Өчигдөр 17 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 35 мин
-
2026-04-03
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2026-04-01
-
Өчигдөр 17 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 35 мин