
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гангийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах шийдвэрийг гаргасан байна.
Энэ талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдээллийг өглөө.
Хамгийн багадаа 1 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэр нь Дархан-Уул аймагт байрлах ба үйлдвэр барих 650 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах чиглэлийг Дархан-Уул аймагт өгөөд байгаа аж.
Төсөл 800 гаруй сая долларын хөрөнгө оруулалттай ба урьдчилсан тооцооллоор найман жилийн хугацаанд төслийн хөрөнгө оруулалтаа нөхөх тооцоотой байгаа юм байна.
2025 оны байдлаар Монгол Улс 1 сая тонн ган хэрэглэж байгаа ба 2030 он гэхэд 1.7 сая тонн ган хэрэглэх тооцоотой байгаа аж. Иймд дотоодын хэрэгцээгээ 60-70 хувь хангаж, цементийн үйлдвэр хоёр дахин буурч барилгын материалын үндсэн түүхий эдийг эрс хямдруулж импортоос хамааралтай байдлаа бууруулан 1,700 орчим байнгын ажлын байрыг бий болгох төсөл гараанаас гарахад бэлэн боллоо гэв.
Холбоотой мэдээ
-
5 цаг 29 мин
-
Өчигдөр 16 цаг 14 мин
-
Өчигдөр 16 цаг 01 мин
-
Өчигдөр 15 цаг 53 мин
-
Өчигдөр 15 цаг 44 мин
-
Өчигдөр 14 цаг 44 мин
-
2026-04-03
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
2026-04-01
-
Өчигдөр 16 цаг 14 мин
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 35 мин