ЗУНЫ ХҮЛЭМЖ, ХҮНСНИЙ НОГООНЫ 4 ТӨРЛИЙН ҮРИЙГ ХҮҮГҮЙ ЗЭЭЛЭЭР ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА
Үйл явдал
/
3 цаг 2 мин

Монгол улсын Засгийн газрын тогтоолоор хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор зуны хүлэмж болон 4 төрлийн хүнсний ногооны үрийг хүүгүй зээлээр тариалан эрхлэгчдэд олгохоор болсон. Мөн хүн амыг жилийн турш шинэ ургацын хүнсний ногоогоор хангах, хүнсний ногооны улирлын хамаарлыг бууруулах ач холбогдлыг харгалзан өвлийн хүлэмжийн цахилгааны хөнгөлөлтийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан.

Энэ хүрээнд:

-Зуны хүлэмжид 2.1 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, энэ төрлийн аж ахуй эрхлэх иргэдэд хүүгүй, урт хугацааны зээлээр олгохоор боллоо.

-Өвлийн хүлэмжийн халаалтад цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэхээр болж, нийтдээ 400 сая гаруй төгрөгийн эрчим хүчний санхүүжилтийг шийдвэрлэв.

-Хүнсний ногооны үрийн хангалтыг нэмэгдүүлэх 1.0 тэрбум төгрөгийг шийдвэрлэж, 4 төрлийн хүнсний ногооны үрийг ногоочдод хүүгүй зээлээр олгох шийдвэр гарсан.

Дээрх зээл, хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах талаарх холбогдох журмыг удахгүй ХХААХҮЯ-наас нээлттэй танилцуулна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.