Монголын хэрэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн холбооноос УИХ-ын дарга С.Бямбацогтод ханджээ.
Албан бичигт “Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалд хэрэглэгчдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж, урд хөршийн боон бусад орны чанаргүй, хүний эрүүл мэнд, амь насанд хортой хүнсний болон хүнсний бус бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр орж ирж байна.
Нийслэл, дүүрэг, аймаг, сумын хүсний дэлгүүр, лангуун дээр хугацаа хэтэрсэн, гарал үүсэл тодорхойгүй, баталгаагүй хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн дүүрсэн.
Монгол хүний эрүүл мэнд, амь насны баталгаа алдагдаж, хүн амын дунд өвчлөл, нас баралт эрс нэмэгдэж байна. Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт, зүрх судасны өвчлөлөөр гуравдугаарт байрт жагсаж буй ноцтой нөхцөл байдал бүрэлдээд удаж байна.
Удаа дараагийн Засгийн газар хэрэглэгч олон түмний эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход тодорхой ажил хийсэнгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасан нь хүн амын хүнсний бүтээгдэхүүнйи чанар, эрүүл ахуй, эм тарианд тавих хяналт үгүй болж, иргэдийн эрүүл мэнд амь насны баталгаа алдагдаж байна” хэмээгээд Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгыг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлан гарг,ах хүсэлтийг нийт иргэдийн эрх ашгийн үүднээс хүргүүлж байгаагаа дурджээ. Хууль батлагдсаны дараа хуулийг сурталчлах ажлыг Монголын хэрэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн холбооноос зохион байгуулах бөгөөд тус байгууллагын төлөөллийг УИХ хүлээн авч уулзахыг хүссэн байна.
-
2026-04-10
-
2026-04-10
-
2026-04-10
-
2026-04-10