Төрийн банкыг Өрийн банк болгож буй удирдлагууд 208 сая төгрөгөөр авто машин худалдан авах тендер зарлажээ.
Төрийн өмчит банк болох Төрийн банк-ны удирдлагын бүтэц, зардлын бодлого гэж ямар ч хяналтгүй утгаа алдсан асуудал болоод буй. Ялангуяа тус банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр-ийн удирдлага дор “бүтээмжийн”, “хяналтын” зэрэг олон давхар дэд захирлууд томилогдсон нь төрийн байгууллагын үр ашигтай байдалд хэн ч эргэлзэхээр байгаа юм.
Нэгдүгээрт - Төрийн өмчит байгууллагад ийм олон шат дамжлагатай удирдлагын бүтэц бий болгох нь шийдвэр гаргалтыг удаашруулах, хариуцлагыг сарниулах сөрөг талтай. Бүтээмж нэмэгдүүлэх нэрийн дор тусгай дэд захирал томилж байгаа нь өөрөө зөрчилтэй мэт харагдана. Үнэхээр бүтээмжийг сайжруулах зорилготой бол бүтэц хөнгөн, зардал багатай байх ёстой.
Хоёрдугаарт - Зарим дэд захирлуудын сарын цалин 30 сая төгрөг авдаг. Төрийн өмчийн банк нь татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг гэдгийг харгалзан үзвэл ийм өндөр цалин хөлс нь нийгмийн шударга ёсны зарчимд нийцэхгүй. Ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн орлого хумигдаж байхад удирдлагын түвшинд ийм тансаг зардал гаргаж байгаа нь зохисгүй.
Гуравдугаарт - Төрийн банкыг Өрийн банк болгож буй удирдлагууд 208 сая төгрөгөөр авто машин худалдан авах тендер зарлажээ. Төрийн банк нь олон нийтийн итгэл дээр оршин тогтнодог байгууллага. Тиймээс удирдлагын бүтэц, цалин хөлс, худалдан авалтын бодлого нь ил тод, хэмнэлттэй, хариуцлагатай байх ёстой атал олон дэд захирал үргүй зардал зэргийг урсгаж байгаа нь татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэснээс ялгаа юун.
-
2026-04-10
-
2026-04-10
-
2026-04-10
-
2026-04-10