Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан "Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай" хуулийн төслийн талаар УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж уг хуулийн төслийг ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ДЭМЖИХГҮЙ гэсэн хоёр од бүхий улстөрийн шийдвэр гаргажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга, Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл: Монгол Улсын тусгаар тогтнолыг парламент гэж бид үздэг. Тэр ардчилсан парламент үгүй болох юм бол Монгол хүний эрх чөлөө, дархлаа үгүй болно. УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу: Бид парламентаа хамгаалахын тулд 126 гишүүнтэй болсон. Парламентад халдах хуулийн төслийг Ерөнхийлөгч оруулж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч алдаа гаргаж байна. Алдаагаа залруулах эрх нь байгаа.
-
19 цаг 50 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Уржигдар 17 цаг 10 мин
-
Уржигдар 17 цаг 08 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 35 мин
-
Уржигдар 09 цаг 05 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
19 цаг 50 мин
-
Уржигдар 17 цаг 10 мин