Төр ТӨРИЙН БАНКНЫ 69 ЗАХИРЛЫГ тэжээхийн тулд 3,4 ИХ НАЯДЫН ӨРӨНД оржээ!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 49 мин

Монгол Улсын Засгийн газраас ТӨСВӨӨ ХЭМНЭЖ, бүсээ чангалахыг уриалаад байгаа. Төрийн өмчийн 106 компани нийт өр 16 их наяд төгрөг давсан. Үүний 3,4 их наяд нь зөвхөн Төрийн банкны өр байгаа гэдгийг Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын дарга Б.ЦЭНГЭЛ албан ёсоор мэдэгдсэн. 100 ямаанд 60 ухна гэгчээр Татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй цацаж байгаа Төрийн банкны түмэн захирлыг цоолж чадахгүй байна.

Тус банкны албан ёсны мэдээллийн сайтад байршуулсанаас үзэхэд Төрийн банк ТУЗ-ийн 9 гишүүн, 21 аймаг, 9 дүүргийн салбарын захирлуулаад гадна Хяналт  болон бүтээмж хариуцсан дэд захирлуулыг оролцуулаад нийт 69 захирал удирддаг. Гүйцэтгэх захирал нь 15 саяын цалин авдаг. Бусад захирлууд багадаа найм, дунджаар 10 сая төгрөгийн цалин авдаг гэж тооцоолол гаргаж болохоор байгаа юм.

3,4 их наядын ӨРТЭЙ БАНКЫГ Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам халаасандаа байлгасаар байх уу гэдэг асуулт зүй ёсоор тулгарна.  Эндээс дүгнэвэл Төрийн банкны 69 захирлыг тэжээхийн тулд улсаараа өрөнд орсоор байгаа нь санхүүгийн тогтолцооны хувьд яав ч эрүүл үзэгдэл биш гэлтэй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.