Хотын “МЕГА ТӨСЛҮҮД”-ийн мангас Э.ТҮВШИНЖАРГАЛ дарга 108 саяар ГАРАА УГААЧИХЖЭЭ...!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
4 цаг 4 мин

Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь миний гэгчээр УИХ-ын Тамгын газрын хууль эрх зүйн газрын дарга асан Э.Түвшинжаргал аль мөнгөтэй, төгрөгтэй, өнгөтэй өөдтэй газарт л тарвалзаж явна. УИХ-ын тамгын газрын албанаасаа буунгуут “Эрдэнэс Тавантолгой” ХК-д газрын даргаар ажилаж байгаад 2025 оны 08 сараас Улаанбаатар хотод хэрэгжиж буй “МӨНГӨТЭЙ ТӨСЛҮҮДИЙГ БАЗАХ” ажилд очжээ.

Тодруулбал тэрбээр 2025 оны долдугаар сараас хойш “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирлаар ажиллаж байгаа нэгэн. Ингэхдээ Нийслэлээс хэрэгжүүлж буй “МЕГА ТӨСЛҮҮД”-ийг хэвлэлээр сурталчилах, аль сувгаар гаргах, гаргахгүйг Э.Түвшинжаргал дарга ерөнхийд нь шийддэг аж. Тэрбээр сард 6.000.000 төгрөгийн цалинтай.

108 сая төгрөгөөр МЕГА ТӨСЛҮҮДИЙГ рекламдууллаа гээд иргэдийн эсэргүүцэл, түмний талцал арилахгүй. Мэдээж хийж бүтээж байгаагаа олон нийтэд сурталчилан таниулж, алдаа оноогоо ярилцаж, хэлэлцүүлэх нь зүйн хэрэг ч хотын 1,6 сая иргэнд хэрэгтэй чанартай, зөв, тооцоо судалгаатай мэдээлэл хэрэгтэй байгааг “МЕГА ТӨСЛҮҮД”-ийн мангас Э.ТҮВШИНЖАРГАЛ даргад нийслэлийн удирдлагууд хэлж зөвлөж, анхааруулаасай...!!

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед сүр дуулиантайгаар эхлүүлсэн ОЛОН МЕГА ТӨСЛҮҮДЭЭС одоо хэрэгжиж буй нь ганц хоёрхон. Тэдгээрийгээ “НУУЦ” гэсэн шошготойгоор ХУЛГАЙН ЗАМААР ОРУУЛЧИХСАН гэдэг нь илт болоод байга билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.