Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны тойргийн шүүхэд эрх мэдэл, албан тушаалын хэрэгт холбогдоод буй З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна.
Шүүгдэгч Б.Энх-Амгалан:
-З.Энболд, Б.Энх-Амгалан хоёр яаж яваад гэмт хэргийн хатгагч, хатгуулагч болчхов оо. Үүнийг би ойлгохгүй байгаа тул дахиад тайлбарлуулмаар байна. Би З.Энхболдын хамаарал бүхий компаниар нэг хүрз нүүрс ч угаалгаагүй. Бид хоёр ямар ч холбоо хамааралгүй хүмүүс. Би Зам тээврийн, хөгжлийн яаманд, З.Энхболд Төрийн ордонд суудаг байсан, хоёулаа л төрийн хамгаалалттай газарт ажиллаж байсан. Бид хоёр уулзаж байсан бол тэр хамгаалалтын газарт нь бүртгэгддэггүй юм уу. Ийм бүртгэл байгаа юм уу, шалгаад өгөөч.
Бид хоёр нэг ч удаа уулзаж, нэг удаа утсаар ярьж үзээгүй. Уулзсан, утсаар ярьсныг нотлох нэг ч баримт байхгүй.
-
13 цаг 59 мин
-
17 цаг 26 мин
-
17 цаг 30 мин
-
17 цаг 46 мин
-
19 цаг 28 мин