БЗД-ийн удирдлагууд хогийн цэг ээ 24/7 хянахын тулд 200 саяар камер худалдаж авна
Д.Оюунболд
Сэдэв, асуудал
/
2 цаг 3 мин

БЗД-ийн удирдлагууд төсвөөс 200 сая төгрөг зарцуулж хогийн цэг ихээр үүссэн байршилд хяналтын камер суурилуулах тендерийг зарлажээ

Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг бол Баянзүрх. Үүнийгээ дагаад ХОГны асуудал ч дүүргийн удирдлагууд болон иргэдийн тулгамдсан асуудал болоод цөөнгүй хугацаа өнгөрчээ. Энэ үед БЗД-ийн удирдлагууд төсвөөс 200 сая төгрөг зарцуулж хогийн цэг ихээр үүссэн байршилд хяналтын камер суурилуулах тендерийг зарлажээ. 

Гэвч энэ шийдвэр нь дүүргийнхээ хогны асуудлыг шийдэх бус зүгээр л хяналтын камераар харж суух шийдэл гэлтэй. Хоёр зуун сая төгрөг гэдэг бага мөнгө биш. Энэ мөнгөөр хог тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, дахин боловсруулах цэг байгуулах, дүүргийнхээ хогны асуудлыг нэг мөр цэгцлэх бодит шийдвэр ч болох боломжтой.

Хог ихээр төвлөрсөн газар камер байршууллаа гээд хог багасах уу ? үгүй. Иргэдийн ухамсар, хог ангилан ялгах тогтолцоо, цуглуулалт, менежмент гээд энэ бүгдэдээ анхаарал хандуулахгүй бол камер бол бичлэг л үлдээнэ. БЗД-ийн иргэдэд хогийн цэгийн камер хэрэггүй, асуудлаа шийдүүлэх бодит шийдэл л хэрэгтэй шүү БЗД-ийн удирдлагууд аа !!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.