Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд улаанбуудайн үрийн нөөцийг бүрдүүлэх, дутагдлыг нөхөх, тариалан эрхлэгчдийг дэмжих чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

2026 оны хаврын тариалалтад нийт 50.0 мянган тонн улаанбуудайн үр шаардлагатайгаас аж ахуйн нэгжүүд өөрийн хэрэгцээнд 28.0 мянган тонн, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК 11.2 мянган тонн, нийт 39.2 мянган тонн үрийн нөөцийг бүрдүүлээд байна. Үлдэж буй 12.0 мянган тонн үрийн хэрэгцээг импортоор хангахаар шийдвэрлэж, 22 аж ахуйн нэгжид импортын зөвшөөрөл олгосон. Одоогийн байдлаар 13 аж ахуйн нэгж ОХУ-аас 5,250 тонн улаанбуудайн үр импортлоод байна.
Мөн Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2,500 тонн улаанбуудайн үрийг зээлийн нөхцөлөөр олгохоор ажиллаж байна. Төмсний үрийн нөөцийг бүрдүүлэх хүрээнд нийт 3,000 тонн төмсний үр нийлүүлэх гэрээг үр импортлогч 3 аж ахуйн нэгжтэй байгуулан ажиллаж байна.
Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, дотоодын хангамжийг тогтворжуулах, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор улсын төсвийн 900.0 сая төгрөгөөр шар манжин, шар лууван, хүрэн манжин, байцааны үрийг худалдан авч тариалан эрхлэгчдэд зээлээр олгохоор шийдвэрлээд байна. Одоогийн байдлаар худалдан авалтын үйл ажиллагаа явагдсан бөгөөд хаврын тариалалтаас өмнө тариалан эрхлэгчдэд зээлээр олгох юм
-
21 цаг 52 мин
-
Өчигдөр 12 цаг 08 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 12 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 16 мин
-
Уржигдар 11 цаг 17 мин
-
Уржигдар 10 цаг 42 мин
-
Уржигдар 10 цаг 37 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Өчигдөр 12 цаг 08 мин
-
Уржигдар 10 цаг 42 мин
-
Уржигдар 12 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
2026-04-10
-
Өчигдөр 09 цаг 40 мин