ЗГ: Эрүүл мэндийн салбарын цалингийн зөрчлийг арилгана
Үйл явдал
/
2 цаг 38 мин

Засгийн газар эрүүл мэндийн салбарын цалингийн тооцоонд үүсээд байсан зөрүүг арилгах шийдвэр гаргалаа.

Өмнө нь цалинг нэмэгдүүлсэн ч нэмэгдэл, урамшууллыг хуучин суурь цалингаас тооцож, харин татвар, шимтгэлийг нэмэгдсэн дүнгээс суутгадаг байснаас эмч, ажилтнуудын гар дээр авах орлого төдийлөн өсөхгүй байх нөхцөл үүсээд байв.

Шинэ зохицуулалтаар илүү цаг, жижүүр болон бусад нэмэгдлийг нэмэгдсэн цалингийн суурь дээр тооцохоор болж байна.

Ингэснээр эрүүл мэндийн салбарын ажилтнууд 2026 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдсэн цалингаасаа урамшуулал, нэмэгдлээ бодитоор авах боломж бүрдэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.