“Эдийн засаг, дэд бүтэц, өрсөлдөх чадвар, бүсчилсэн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
Үйл явдал
/
2 цаг 10 мин

Эдийн засаг, хөгжлийн яам нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг улс, бүс нутаг, салбар хоорондын уялдаа холбоог ханган боловсруулах, хүний хөгжлийг дэмжих, тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг боловсруулахдаа олон талын оролцоог хангаж, олон нийтээр хэлэлцүүлнэ” гэж заасны дагуу олон нийтийн оролцоог хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд өнөөдөр (2026.04.15) эдийн засаг, дэд бүтцийн хөгжил, бүсийн хөгжил, үндэсний өрсөлдөх чадварын чиглэлээр олон нийтийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн үг хэлэв.

Хэлэлцүүлэгт эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэний нийгэм, хувийн хэвшлийн нийт 50 орчим төлөөлөгч оролцож, төлөвлөгөөний төслийн агуулга, зорилт, хэрэгжилтийн арга замын талаар санал, зөвлөмж солилцов.

Өнөөдрийн арга хэмжээ нь “Эдийн засаг, дэд бүтэц, өрсөлдөх чадвар, бүсчилсэн хөгжил” зэрэг тэргүүлэх чиглэлийн хүрээнд зохион байгуулагдсан юм.

Эдийн засаг, хөгжлийн яам Монгол Улсын богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулж байгаа бөгөөд уг төслийг 36 төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн санал, зөвлөмжид тулгуурлан боловсруулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.