АМГАЛАН станцын М.МӨНХӨӨ захирал татан буугдсан компани руу 105 саяыг шилжүүлж ТӨРД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН уу
Батхуяг
Сэдэв, асуудал
/
Уржигдар 18 цаг 21 мин

Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниуд, төрийн бүх байгууллагуудыг ХЭМНЭЛТИЙН ГОРИМД шилжүүлээд байгаа. Үндсэндээ хий хоосон, онц шаардлагагүй зүйлд МӨНГӨ ЗАРЛАГАДАХЫГ ор тас хориглосон гэсэн үг. Хориглосон ХУУЛЬ, Засгийн шийдвэр нь бий.  Гэтэл “Амгалан” дулааны станцын гүйцэтгэх захирал М.МӨНХӨӨ гэгч эрхэм “хиймэл оюун ухаан” ашиглах нэрийдлээр төсвийн 9 сая 600 мянган төгрөгөөр “Chatgpt pro”-ийн 12 сарын эрх худалдан авчээ.

Цахим болох төрийн шийдвэрээ биелүүлж, хиймэл оюун ухааныг ажилдаа ашигласан нь яах вэ гэхэд Засгийн газрын тогтоолоор татан буугдсан “Эрчист Монгол” ХК- руу менежментийн төлбөр шилжүүлсэн нь ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛД тооцогдож болохоор байна.

Үүнээс гадна нэг анхаарал татахуйц ХУУЛЬ БУС зүйл бол татан буугдсан компани руу ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ШИЛЖҮҮЛСЭН ноцтой зөрчил гаргажээ. Тодруулбал, 2026 оны гуравдугаар сарын 10-нд гэрээ байгуулж 105 сая төгрөг шилжүүлэхээр тохиролцож, улмаар 76 сая төгрөгийг нь шилжүүлчихжээ. Тус гэрээ байгуулсан “Эрчист Монгол” ХК-ийг 2026 оны гуравдугаар сарын 18-нд Г.Занданшатарын Засгийн газраас ТАТАН БУУЛГАХ шийдвэр гаргасан байдаг.

Ингээд бодохоор “АМГАЛАН” дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал М.МӨНХӨӨ гэгч эрхэм татвар төлөгчдийн 105 сая төгрөгийг дур мэдэн татан буугдсан компани руу шилжүүлсэн нь УЛСАД ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУЛУСАН ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ үйлдэл байж болзошгүй нь!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.