Ардчилсан намын ээлжит 4:11 мэдээллийн цагаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт оролцож намын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ардчилсан намын шинээр зохион байгуулагдсан Үндэсний бодлогын хороогоор батлагдсан Улс төрийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болсон. Үндэсний бодлогын хороо 378 гишүүнтэй, Улс төрийн зөвлөл дүрмээрээ 10 хувьтай нь тэнцүү хэмжээний тоотой байх ёстой.
Улс төрийн зөвлөлийн 38 гишүүнд таван хүн албан тушаалаараа шууд ордог бөгөөд 15 эмэгтэй гишүүн, 19 эрэгтэй гишүүнийг Үндэсний бодлогын хорооноос сонгосон. Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 70 орчим хувь нь шинэчлэгдсэн.
Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлээс намайг Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллахыг урьсан. Улс төрийн зөвлөлийн гишүүдийн 72 хувийн саналаар дэмжигдсэн. Мөн манай намын үндсэн гурван том байгууллага болох Хяналтын ерөнхий хороо, Бодлогын ерөнхий зөвлөл, Улс төрийн зөвлөлийн үйл ажиллагааны журмыг шинэчлэх асуудлыг хэлэлцээд ажлын хэсэг гарсан.
Өчигдрийн хуралдаанаар хоёр төрлийн мэдээлэл танилцуулсан. Намын даргын зүгээс УИХ дахь бүлгийн даргын албан тушаалыг салгах нь зүйтэй гэдэг байр суурийг танилцуулсан. Дараа нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай зохицуулалттай заалтыг хэлэлцсэн.
Манай намын хувьд цаашдаа дотоод эв нэгдлээ хангаад 2027, 2028 онд дараалсан ялалт байгуулахын тулд боловсон хүчний болон санхүүгийн олон зүйлийг хийж хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Үүнтэй холбогдуулаад О.Цогтгэрэл даргатай нэг баг болж, энэ ажлуудыг зохион байгуулж ялалтад хүргэнэ.
Намын доторх зохион байгуулалтын асуудлыг бүрэн дууссаны дараа УИХ дахь бүлгийн даргын суудлыг УИХ-ын гишүүдэд шилжүүлж өгнө. Манай нам таван дэд даргатай байх ёстой. Энэ асуудлаа тавдугаар сарын 15-ны дотор багтаж хуралдах Үндэсний бодлогын хороогоор шийдвэрлэнэ. Мөн ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх асуудлууд үлдсэн.
Намын хяналтын дээд байгууллага Хяналтын ерөнхий хороо байгуулагдаж, даргаа сонгосон. Энэ хороо нь нэг талаасаа манай намын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, дотоод зохион байгуулалтын сонгуулийн ажлыг удирддаг байгууллага юм.
Манай намыг шинэчлэлийн үеэр дүрмийн байгууллага байгуулагдаагүй учраас төр зөвлөлүүд ажилласан. Одоо ямар нэгэн маргаантай асуудал гарвал Хяналтын ерөнхий хороонд өгөөд шийдүүлэх ёстой.
Миний хувьд зөрчилтэй гэж үзэж байгаа эсвэл санал зөрөлдсөн дүүргүүд, эсэргүүцэл үзүүлж буй бүх гишүүнтэй уулзана. Фракцуудын төлөөллүүдтэй уулзана. Өөрөөр хэлбэл бид дотоод зөрчлөө маш богино хугацаанд давж гарах ёстой. 2028 онд ялалт байгуулахын тулд нэгдэж ажиллах шаардлага үүссэн" гэв.
Холбоотой мэдээ
-
3 цаг 32 мин
-
Өчигдөр 17 цаг 45 мин
-
Өчигдөр 17 цаг 11 мин
-
Өчигдөр 17 цаг 07 мин
-
Өчигдөр 14 цаг 02 мин
-
Өчигдөр 10 цаг 35 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 10 цаг 30 мин
-
Өчигдөр 09 цаг 59 мин
-
Өчигдөр 09 цаг 32 мин
-
Өчигдөр 09 цаг 29 мин
-
Өчигдөр 09 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 59 мин
-
Уржигдар 15 цаг 54 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 46 мин
-
Уржигдар 14 цаг 41 мин
-
Уржигдар 14 цаг 38 мин
-
Уржигдар 12 цаг 08 мин
-
Уржигдар 16 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 54 мин
-
Уржигдар 09 цаг 35 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Өчигдөр 17 цаг 07 мин
-
2026-04-10
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Уржигдар 15 цаг 59 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Өчигдөр 10 цаг 30 мин
-
Уржигдар 14 цаг 38 мин
-
Уржигдар 14 цаг 41 мин