Нийслэлийн хэмжээнд ХОГ АЧИЛТЫГ 100 хувь ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛНА
Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 14 мин

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хог хаягдал цуглуулах, тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүлжээ. Ингэснээр нийслэлийн харьяа 90,000 аж ахуйн нэгж харьяа дүүргийн хог ачих компанитай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх гэрээг 100 хувь цахимаар баталгаажуулах боломжтой болж байна.

Тодруулбал хог ачуулах байгууллага өнөөдрөөс эхлэн E-business цахим системд хог хаягдал цуглуулах, тээвэрлэх хүсэлт гаргах бөгөөд тухайн хүсэлт харьяа дүүргийн хариуцсан мэргэжилтэнд автоматаар хуваарилагдана.

Дүүргийн мэргэжилтэн тухайн хүсэлтийг хүлээн авч баталгаажсан төлөвт шилжсэнээр хог ачуулах байгууллага E-business системээс E-Geree системд автоматаар нэвтэрнэ. Ажлын 5-10 хоног зарцуулдаг байсан гэрээг нэг хоногт багтаан цахимаар баталгаажуулж, хог ачуулах төлбөрөө төлнө. 

Хог хаягдал тээвэрлэх гэрээ цахим хэлбэрт шилжсэнээр гэрээ сунгах хугацаанаас хоцрох, олон хуудас цаас үйлдэх асуудлыг халж байна.

Нийслэл хотын хэмжээнд хог ачуулах 90 мянган байгууллага, хог ачих 35 орчим байгууллага жилд дунджаар 200 мянган удаагийн гэрээ байгуулдаг байна. Энэхүү гурван талт гурван хуудас цаасан гэрээг цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 810 мянга орчим хуудас цаас, принтерийн хор зэргийг хэмнэж, 197 ширхэг мод хамгаалсантай тэнцэхүйц эерэг нөлөөг байгаль орчинд үзүүлэх тооцоолол гарчээ.

ААН хог ачуулах гэрээг E-Geree системээр дамжуулан баталгаажуулах заавар:

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.