ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ БОЛОН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА‼️
Үйл явдал
/
1 цаг 23 мин

2026 оны 4 дүгээр сарын 17-19-нийн өдрүүдэд ихэнх нутгийг хамран онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдаж, агаарын температур өмнөх хоногоос 10-20 градусаар эрс хүйтрэх нөхцөл бүрдэж байна.

4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20метр, зарим үед 24 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл, 18-ний өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан,Төв аймгийн нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай үзэгдэл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үед 34 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл, 18-наас 19-нд шилжих шөнө Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл, Өмнөговийн зүүн хэсэг, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нутгаар, 19-ний өдөр Дорноговийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар хүчтэй салхи, цасан болон шороон шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана.

Хальтиргаа гулгаа, мөстөлт үүсэх, зам, даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр, гадаа явах тохиолдолд осгож, хайрагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

Энэ үед мал аж ахуйн салбарт ямаа самнах, мал төллөх, отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил эрчимтэй явагдаж байгаа тул малчид, иргэд та бүхэн цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг анхаарч мөрдөнө үү. Үүнд:

✅Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх

✅Малаа ойрын бэлчээрт, нөмөртэй газарт бэлчээх

✅Төл малыг осгохоос хамгаалах, ямаа самналтыг хойшлуулах

✅Төллөх дөхсөн малаа хотондоо байлгаж, төллүүлэх

✅Төл, тарга хүч муутай мал, самнасан ямааг даарах, цасан шуурганд уруудах, осгохоос сэргийлэх

✅Бэлчээр, өвс тэжээл багатай бүс нутагт малд нэмэгдэл тэжээл урьдчилж өгөх

✅Отор нүүдлийг хойшлуулах, хол замд мал тууварлахгүй байх

✅Үзэгдэх орчин хязгаарлагдаж, мал шуурганд уруудах эрсдлийг онцгойлон анхаарах

Иргэд, малчид та бүхэн цаг агаарын анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.