Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөл хуралджээ. Цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан уг хурлаар бүх гишүүдийн хурлыг ирэх тавдугаар сарын 7-нд хийхээр болсон байна.
Мөн ойрын үед болох томоохон тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд багийн ахлагч нарыг томилсон аж. Тухайлбал “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Монголын Жүдогийн Холбооны тэргүүн Х.Баттулгыг томилжээ.
Түүнчлэн “Лос Анжелес-2028” олимпын наадамд бэлтгэх ажлыг эртнээс системтэй эхлүүлэх хүрээнд Монгол Ардын Нам (МАН)-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг Монголын багийн ахлагчаар сонгосноо зарлав. Я.Содбаатар нь Монголын Чөлөөт Бөхийн Холбоо (МЧБХ)-ны тэргүүнээр 2024 оноос хойш ажиллаж буй. Тэрбээр мөн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон билээ.
Холбоотой мэдээ
-
6 цаг 18 мин
-
12 цаг 44 мин
-
Өчигдөр 17 цаг 51 мин
-
Уржигдар 19 цаг 36 мин
-
Уржигдар 13 цаг 35 мин
-
Уржигдар 12 цаг 26 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Өчигдөр 11 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 07 мин
-
Уржигдар 10 цаг 21 мин