Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХИЙН БНК--д хийх төрийн албан ёсны айлчлал эхлэж байна
Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 1 мин

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан улсад хийх Төрийн айлчлал дөрөвдүгээр сарын 20-ны өдөр буюу өнөөдрөөс эхэлж байна. Гурав хоног үргэлжлэх уг айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын бизнесийн салбарыг төлөөлөх 85 компани багтаж буй. Айлчлалын үеэр хоёр улсын бизнес форум зохион байгуулагдаж, талууд мөн хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар байна.

Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр Төв Азийн таван улсын Төрийн тэргүүн оролцох бүс нутгийн экологийн дээд түвшний уулзалтад оролцож, ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо зохиогдох COP17 бага хуралтай холбоотой сэдвүүдээр үг хэлэх товтой байна.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Казахстан улсад 20 жилийн дараа хийж буй анхны айлчлал болж байна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд Төв Азийн таван улсад бүгдэд нь айлчилсан анхны Ерөнхийлөгч боллоо.

2024 онд тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн юм. Үүнээс хойш айлчлалын хүрээнд хийсэн ажлын биелэлт 85.6 хувьтай байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.

Монгол Улс, Төв Азийн хамгийн том эдийн засагтай Казахстан улс хоорондын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд эрс өсөж, 2025 онд Монголоос Казахстан руу 13.3 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон нь 2024 оноос бараг хоёр дахин өссөн дүн болсон байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.