Увсын тамгын дарга У.ГАНЗОРИГ дарга 28 саяар ХЯТАДАД ЗУГААЛЖ, 88 саяар МАРК хийлгэлээ!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 цаг 51 мин

Уул усны диваажин Увсын цэнхэр хязгаарынхан гэж өөрсдийгөө хөөрөгддөг Увс аймгийнхан өнгөрсөн зун 100 жилийн ойгоо нижгэр тэмдэглэсэн. Баяр наадамд хуулийн хүрээнд болсон. Гэхдээ гуя дагаж хүзүү гэдэг шиг баярын уур амьсгал дундуур татвар төлөгчдийн мөнгийг ҮР ДҮНГҮЙ, эргээд ашиг өгөхгүй дэмий шахуу зүйлд мэр сэр зарцуулаад амжжээ.

Тухайлбал хүн бүрийн хэрэглээнээс гарсан марк хэвлүүлэх ажилд төсвийн 88 сая 850 мянган төгрөгийг үрсэн байна. Татвар төлөгчдийн мөнгөөр МАРК ХЭВЛҮҮЛЭХ нь одоо үеийн аймгийн хөгжилд чухал зүйл огтоос биш. Харин дарга нарын хийрхсэн, сэтгэл хөдлөлөөрөө шийдэж зохион байгуулсан ажил. Увс аймгийн 100 жилийн бэлгэдэл бүхий дурсгалын МАРКИЙГ хэн хаана, хэзээ, юунд ашиглах нь тодорхойгүй.

Дараагийн нэг анхаарал татахуйц үрэлгэн зардал бол Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга У.Ганзориг гэгч 2025 оны 10 дугаар сурд тушаал гаргаж БНХАУ-ын зарим хотуудад очих танилцах аялалд төсвийн 28 сая 400 мянган төгрөгийг зарцуулжээ. Ингэхдээ ГУАЖОУ, МАКАО, ШЕНЖЕНЬ, ЖУХАЙ ЧИГЛЭЛД тав хоног явсан байна.

Хятадын хамгийн том худалдааны үзэсгэлэнг хэсэж шинэ технологи, инновац, тоног төхөөрөмжийн судалгаа хийх, аялаж зугаалах зорилгоор явжээ. Уг томилолтод ямар албан тушаалтай, хэн гэж хүн явсан, ямар үр дүнтэй, хэрхэн явсан тухай тайлан мэдээ одоогоор алга. Ийм байдлаас дүгнэвэл төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан гэх Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцэж байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.