Баянгол дүүргээс өнгөрсөн онд “Баянгол боловсрол” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн бүтээлч, шинжлэх ухаанч сэтгэхүйг хөгжүүлэх STEAM /ШИМТ хөтөлбөрийг 25, I*m Brick хөтөлбөрийг 16 цэцэрлэгт хэрэгжүүлэхээр болж, дүүргийн Төсвийн хөрөнгө оруулалтаар төрийн өмчийн цэцэрлэгүүдэд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүнийг авч, хүлээлгэж өгсөн юм.

Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран, дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар нар “УБТЗ”ХНН-ийн Хүүхдийн секторын харьяа цэцэрлэгүүдэд “Steam im Brick”хөтөлбөрийн хэрэглэгдэхүүнүүдийг гардуулж өглөө. Хүүхдүүд STEAM/ШИМТ болон I*m Brick тоглоомыг тоглосноор шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик, урлаг гэсэн 5 үндсэн салбарын мэдлэгийг авахаас гадна бага насны хүүхдийн инженерчлэлийн болон бүтээлч сэтгэлгээг тоглоомоор дэмжин хөгжүүлдэг юм.
Холбоотой мэдээ
-
6 цаг 18 мин
-
12 цаг 44 мин
-
Өчигдөр 17 цаг 51 мин
-
Уржигдар 19 цаг 36 мин
-
Уржигдар 13 цаг 35 мин
-
Уржигдар 12 цаг 26 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Өчигдөр 11 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 07 мин
-
Уржигдар 10 цаг 21 мин