МОНГОЛ УЛСАД ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫН ҮР ДҮН 95 ХУВЬТАЙ БАЙНА
Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 44 мин

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Ганзоригийг сонгох асуудлыг өнөөдөр /2026.04.21/-ийн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх буюу 94.1 хувийн саналаар дэмжиж, томиллоо. Тус байнгын хороонд цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн асуудал болон шинжлэх ухааны салбартай холбоотой тогтоол батлах шаардлагатай байгааг анхаарч ажиллах, салбар яамд, харъяа байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллахыг гишүүд хэллээ.

Үргэлжлүүлэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуралдааны төгсгөлд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 60 гаруй саналаар санал хурааж, гишүүдийн олонх дэмжлээ. Монгол улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын үр дүн 95-аас дээш хувьтай хэрэгжиж байгааг хууль санаачлагчид онцлов. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд гадаад улс руу энэ төрлийн эмчилгээнд явах зардал багасаж, эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ үйлчилгээг авах боломж нэмэгдэнэ. Мөн амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого, зохицуулалт хийгдэж, эмчилгээний төрөл, чанар, хүртээмж, үр дүн сайжрах зэрэг давуу талтайг тодотгов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.