Мал эмнэлгийн салбараа ШАВАРТ ХУТГАН, Өөртөө мөнгө бодуулж авсан Б.БАТСҮХ даргыг ХЭЗЭЭ ЧӨЛӨӨЛӨХ ВЭ Ц.ИДЭРБАТ сайд аа!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 цаг 6 мин

Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга нь салбараа удирдаж чадахгүй “шаварт суулгасан” учраас чөлөөлнө гэдгээ шинээр томилогдсон сайд Ц.ИДЭРБАТ ил тод зарласан. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэгчээр хууль дүрмийн дагуу ажлаа хийгээд явж байсан Б.Нарантуяа даргыг М.Бадамсүрэн сайд чөлөөлж, оронд нь малынхаа өвчнийг ч ангилж мэдэхгүй Б.Батсүх гэгч нөхрийг үүрэг гүйцэтгэгчээр томилчихсон.

Б.Батсүх ч гэгч нь хэрээ мэдэхгүй, албан тушаалын амбицтай этгээд бололтой. Толгой хаашаа хөдлөнө, хүзүү тийшээ эргэнэ гэгчээр М.Бадамсүрэн сайдыг дагаж Зүүн бүсээр зугаалж яваад ирсэн. Бас болоогүй ээ, төсвийн мөнгөнөөс ХУМСЛАХДАА гаргууд нэгэн аж.  Баримтаар өгүүлбэл. 2026 оны 03 дугаар сарын 19 нд “Мянганы хөгжлийн гарц” ХХК-иас 500 хүний цахим хурлын “Zoom” программ авсан, 2026 оны 03 дугаар сарын 13-нд Үндсэн үйл ажиллагаанаас давсан орлогыг зарцуулахдаа өөртөө урамшуулал авчээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.