ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 44 мин

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн дээд шалгуур болсон "Зэвсэгт хүчний 2026 оны аварга шалгаруулах Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн"-ий нээлтийн ёслол боллоо. Ёслолын арга хэмжээний үеэр цэрэгжлийн спортын шилдэг тамирчид цэргийн олимпын галт бамбарыг аялуулж, жагссан бүрэлдэхүүн уухай хадаан сүр жавхааг илэрхийллээ. Мөн орчин үеийн техник технологийн шийдлийг ашигласан дроны үзүүлбэр үзэгчдийн сонирхлыг татсан юм.

Түүнчлэн эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн Зэвсэгт хүчний 38 нэгтгэл, ангийн алба хаагчид оролцож, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид урлагийн тоглолтоор бэлэг барив. Орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойд зориулсан уран бүтээлийн уралдаанд тэргүүлсэн хугацаат цэргийн алба хаагчид ая дуугаа өргөн барьж, арга хэмжээг улам өнгөлөг болгов. Энэхүү Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн нь цэрэг дайчдын эр зориг, тэсвэр хатуужил, багийн ажиллагаа, мэргэжлийн ур чадварыг сорин шалгахын зэрэгцээ эх оронч үзэл, нөхөрлөлийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм. Тамирчин дайчиддаа амжилт хүсье!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.