"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод тарих ажлыг эхлүүлж, 2026 онд дүүргийн хэмжээнд ногоон байгууламж нэмэгдүүлэх төлөвлөлтөө танилцууллаа
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 17 мин

Баянгол дүүрэг 2026 оноос дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг өмнөх жилүүдээс өөр түвшинд зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд дүүргийн Хотын стандарт, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс дүүрэгтэй энэ чиглэлээр гэрээтэй ажилладаг ААНБ-уудтай 34 хороо буюу байшин болон гэр хорооллоор явж, нарийвчилсан судалгаа хийсэн. Улмаар дүүргийн нийт 30 хорооны 430 байршилд 95502 м,кв буюу 9,5 га талбайд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүлэгжүүлэх боломжтой гэсэн судалгааг гарсан. Иймд дээрх байршлуудыг хороо хороогоор нь бүсчлэн 12 багц ажил болгож, ирэх лхагва гарагт тендер зарлахаар бэлтгэл ажлыг хангасан бөгөөд энэ талаар дүүргийн ногоон байгууламж хариуцан ажилладаг ААНБ-уудад мэдээлэл өгөх уулзалтыг "Баянгол цэцэрлэгт хүрээлэн" ОНӨААТҮГ-т өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр дээрх төлөвлөлтийн хүрээнд ногоон байгууламжаа нэмэгдүүлж чадвал дүүргийн ногоон байгууламжийг энэ онд 2 дахин, 2028 он гэхэд 5 дахин нэмэгдүүлэх боломжтойг Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар онцоллоо.

Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 оны мод тарих ажлыг албан ёсоор эхлүүлж, дүүргийн ногоон байгууламж хариуцан ажилладаг ажилтнуудтайгаа Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

ДҮҮРГИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨЛТИЙГ ХҮРЭЭНД ЭНЭ ОНД ДАРААХ АЖЛЫГ ХИЙНЭ. ҮҮНД:

  • Дүүргийн 22-р хорооны өндөрлөгт, 10 га талбайд ногоон байгууламж, бүтээн байгуулалтын ажил,

  • "Тэрбум мод" аяны хүрээнд "Баянгол хүүхдийн зуслан"-д харьяа хэлтэс албад 1000 ширхэг мод тарих.

  • 20-р хороо, үйлдвэрийн бүс өндөр хүчдэлийн шугам дагуу 35 га талбайг хашсан ургамалан хашлага байгуулах,

  • Нийтийн эзэмшлийн гол гудамж дагуу савтай модны сав шинэчлэх ажлыг хийнэ.

Мөн нийтийн эзэмшлийн 10 гудамжинд 5194 ширхэг модыг нөхөн тарих ажил 05-р сарын 2-ны өдрөөс эхлэх бөгөөд үүнд:

  • Энхтайван өргөн чөлөө 3670 ширхэг мод,

  • Амарсанаа, Чингүнжав, Занабазарын гудамж дагуу 404 ширхэг мод,

  • Энэбишийн болон Ард Аюушйн өргөн чөлөө дагуу 120 ширхэг мод,

  • Магсаржав, Жасрай, Замчтд, Сөүлийн гудамж дагуу 500 ширхэг мод,

  • Москвагийн гудамж дагуу 500 ширхэг мод тус тус тарина.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн 15 байршилд 49000 нэг наст цэцэг тарина 10 байршилд шинээр хийцлэл байршуулна. Үүнд

  • Энхтайван өргөн чөлөө 9000 ширхэг цэцэг,

  • Амарсанаа, Чингүнжав, Занабазарын гудамж дагуу 4500 ширхэг цэцэг,

  • Энэбишийн өргөн чөлөө дагуу 10000 ширхэг цэцэг,

  • Магсаржав, Жасрайн, Замчдын, Сөүлийн гудамж дагуу 2500 ширхэг цэцэг,

  • Москвагийн гудамж дагуу 3000 ширхэг цэцэг,

  • "Баянгол цэцэрлэгт хүрээлэн" 10 байршилд 20000 ширхэг цэцэг тарина.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод тарих ажлыг эхлүүлж, 2026 онд дүүргийн хэмжээнд ногоон байгууламж нэмэгдүүлэх төлөвлөлтөө танилцууллаа 1

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод тарих ажлыг эхлүүлж, 2026 онд дүүргийн хэмжээнд ногоон байгууламж нэмэгдүүлэх төлөвлөлтөө танилцууллаа 2

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод тарих ажлыг эхлүүлж, 2026 онд дүүргийн хэмжээнд ногоон байгууламж нэмэгдүүлэх төлөвлөлтөө танилцууллаа 3

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод тарих ажлыг эхлүүлж, 2026 онд дүүргийн хэмжээнд ногоон байгууламж нэмэгдүүлэх төлөвлөлтөө танилцууллаа 4

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод тарих ажлыг эхлүүлж, 2026 онд дүүргийн хэмжээнд ногоон байгууламж нэмэгдүүлэх төлөвлөлтөө танилцууллаа 5

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.