“Хан Буурал” ХХК, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК болон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 29 дүгээр байрны сууц өмчлөгчдийн хамтарсан гурван талт уулзалт болж, дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр баригдах орон сууцны зураг төслийн мэдээллийг “Ричмон консалтинг” ХХК-ийн захирал танилцууллаа.
Тус байршлын төсөл хэрэгжүүлэгчээр “Хан Буурал” ХХК 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шалгарсан бөгөөд төслийн батламжийг НИТХ-ын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Бага тойруу орчмын 243.3 га талбайд мөрдөх барилгын өндрийн хязгаарлалтыг баталсан тогтоолоос өмнө авсан онцлогтой юм. Иймд уг төслийг 7 давхрын өндрийн хязгаарлалтад хамаарахгүйгээр төлөвлөсөн бөгөөд зураг төслийн дагуу 16 болон түүнээс дээш давхар барилга барих боломжтой хэвээр байна. Харин төсөл хэрэгжүүлэгчийн эрх цуцлагдаж, дахин сонгон шалгаруулалт зарлах тохиолдолд тухайн байршил нь тогтоолын дагуу 7 давхрын хязгаарлалтад орох нөхцөл үүсэхийг уулзалтаар тайлбарлав.

Мөн оршин суугчдад танилцуулсан эскиз зураг нь эцэслэн батлагдаагүй бөгөөд зураг төсөлтэй холбоотой санал, хүсэлтээ нэгтгэн хамтран зөвшилцөх бүрэн боломжтой талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн дахин төлөвлөлтийн үр дүнд тухайн байршлын айл өрхийн тоо нэмэгдэж, хүн амын нягтаршил өсөхтэй холбоотойгоор инженерийн болон нийгмийн дэд бүтцийг үе шаттай өргөтгөн хөгжүүлэх асуудлыг Хот дахин хөгжүүлэх тухай хуульд заасны дагуу төрөөс хариуцан хэрэгжүүлэх зохицуулалттай болохыг онцолсон юм.
Холбоотой мэдээ
-
17 цаг 43 мин
-
Өчигдөр 10 цаг 10 мин
-
Өчигдөр 10 цаг 05 мин
-
Өчигдөр 09 цаг 59 мин
-
Уржигдар 19 цаг 19 мин
-
Уржигдар 19 цаг 17 мин
-
Уржигдар 19 цаг 12 мин
-
Уржигдар 15 цаг 55 мин
-
Уржигдар 15 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 11 цаг 09 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин
-
Уржигдар 11 цаг 09 мин
-
17 цаг 43 мин
-
Өчигдөр 10 цаг 05 мин
-
Өчигдөр 10 цаг 10 мин