Н.БАТСҮМБЭРЭЛ: Чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн хуралд суугаагүй ГИШҮҮНИЙГ БҮРЭЛДЭХҮҮНЭЭС ХАСНА
Батхуяг
Үйл явдал
/
25 мин

УИХ-ын гишүүн Н.БАТСҮМБЭРЭЛ бусад гишүүдтэй хамт өргөн барьсан хуулийн төслийнхөө талаар дараах тайлбарыг гаргажээ. Тэрбээр Парламент бол зөвхөн хууль баталдаг газар биш. Иргэдийн итгэлийг төлөөлж, төрийн бодлогыг хэлэлцэж, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьдаг хамгийн хариуцлагатай институц байх ёстой. Гэвч бодит байдал дээр гишүүдийн ирц, санал хураалтын оролцоо, хяналт шалгалтын ажил олон нийтэд хангалттай ил тод биш, хариуцлагын механизм сул байсаар ирсэн. Энэ нь парламентын нэр хүнд, иргэдийн итгэлд шууд сөргөөр нөлөөлдөг.

Тиймээс миний бие бусад гишүүдийн хамт УИХ-ын үйл ажиллагаа, хяналт шалгалт, гишүүний хариуцлагыг сайжруулах нэг багц агуулгатай 3 хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Хуулийн төсөлд тусгагдсан ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

Санхүүгийн хариуцлага: Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй бол тухайн өдрийн цалинг олгохгүй. Сарын нийт санал хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй бол ажлын албаны цалингаас бусад санхүүжилтийг зогсооно.

Хатуу сахилга бат: Чуулганы хугацаанд 5 ба түүнээс дээш удаа, Ажлын хэсэгт 2 удаа, Түр хороонд 3 удаа хүндэтгэх шалтгаангүй ирээгүй бол бүрэлдэхүүнээс хасна.

Ил тод байдал: Гишүүний ирц, санал хураалт, хууль санаачилсан байдал, ажлын хэсэгт ажилласан идэвхийг БОДИТ ЦАГИЙН ГОРИМООР олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Шударга зарчим: Байнгын болон дэд хорооны даргад нэр дэвшүүлэхдээ тухайн гишүүний ирц, оролцоо, хариуцлагыг гол шалгуур болгоно. Иргэд биднээс илүү хариуцлага, ил тод байдлыг хүсэж байна. Энэ шаардлага шударга. Тиймээс парламент өөрөөсөө эхэлж сахилга баттай болох ёстой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.