НҮБ-д БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 22 мин

НҮБ-ын ЕА-н 54 дүгээр чуулганы 54/115 тоот тогтоолын хүрээнд Шри Ланка болон Тайланд Улсын Байнгын төлөөлөгчийн газраас жил бүр “Бурхан багшийн их дүйчин өдөр”-ийг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээг НҮБ-ын төв байранд зохион байгуулдаг.

Энэ жилийн арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид болон Бутан, Вьетнам, Монгол, Мьянмар, Балба, Киргиз, Лаос, Индонез, Пакистан, ОХУ, Cингапур, Филиппин, Энэтхэг, Япон зэрэг улсын Байнгын төлөөлөгчид Бурхан багшийн айлдсан сургаал, үнэт зүйлийн талаар танилцуулж, үг хэлэв.

Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр хэлсэн үгэндээ Бурхан багшийн энэрэн нигүүлсэхүй, хүч үл хэрэглэх, энх тайвнаар зэрэгцэн орших зэрэг сургаал нь улс орнууд, ард түмнүүдийн хоорондын яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглүүлэгч үнэт зарчим гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь энх тайван, хүний эрхэм чанар, эв санааны нэгдлийг дэмжих олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ёс суртахууны хариуцлагыг НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчимтай уялдуулан нэмэгдүүлэхийн ач холбогдлыг сануулж буй арга хэмжээ болохыг онцлон тэмдэглэв

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.