Улаанбаатар орон сууцжуулалт компанийн хамт олон мод тариаллаа
Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 13 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58, 2025 оны 44 дүгээр зарлиг, Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан “2026 оны хаврын мод тарих арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу нийслэлийн хэмжээнд хаврын мод тарих арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулахаар төлөвлөсөн билээ.

Иймд уг арга хэмжээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн хамт олон 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн "Инчоны мөрөөдлийн төгөл" цэцэрлэгт хүрээлэнд 50 ширхэг хуш модыг амжилттай тарьж арга хэмжээнд идэвхтэй оролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.