ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЛБА ХААГЧИД “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД ТАРИЛАА
Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 6 мин

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр”, “Тэрбум мод-таны тарих нэг модноос эхэлнэ” уриан дор мод тарих арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Эдийн засаг, хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын нийт 70 гаруй албан хаагч идэвх санаачилгатай оролцож, байгаль орчны доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулж, мод тарив.

Мод тарих үйл ажиллагаа нь иргэд, байгууллагын экологийн боловсрол, ногоон хөгжлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах зөв дадлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Эдийн засаг, хөгжлийн яам цаашид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр бодитой арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.