Х.НЯМБААТАР 1.6 их наядын төсөвтэй ХОТЫН АЖЛЫГ ХҮЛЭЭН аваад 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 28 мин

Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сард нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон.  Түүнийг 36 дахь хотын даргын ажлыг хүлээн авах үед буюу 2023 оны аравдугаар сард нийслэлийн орлого 1.6 их наяд төгрөг, харин хөрөнгийн үлдэгдэл 822.2 тэрбум төгрөг байжээ.  

 2023 оны жилийн эцэст нийслэлийн орлого 2.2 их наяд төгрөг болж өссөн. 2024 онд 3 их наяд төгрөгийн орлоготой, 2.7 их наяд төгрөгийн хөрөнгийн үлдэгдэлтэй, 2025 онд 3.8 их наяд төгрөгийн орлоготой, 2.5 их наяд төгрөгийн хөрөнгийн үлдэгдэлтэй байжээ. 

Харин 2026 оны 5 дугаар сарын байдлаар нийслэл 1.7 их наяд төгрөгийн орлоготой, 2.5 их наяд төгрөгийн хөрөнгийн үлдэгдэлтэй байна. Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, оны эхний 5 сарын байдлаар 2.5 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байгаа аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.