Нийслэлийн иргэдийг хүнсний хангамж, аюулгүй байдлыг алдагдуулсан, МЕГА ТӨСӨЛ нэртэй мега хулгай хийсэн гэх зэрэг шалтгаануудаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ дагуу ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өчигдөр НЗДТГ-т очиж Засаг даргын үүргийг нэгдүгээр орчлогч Б.Мөнхбатад шилжүүлсэн. Хагас сайн өдрийн хоёр улстөрчийн халз лайвын дараагаар экс хотын дарга Х.Нямбаатар би ёс төртэйгөөр тамга тэмдэгээ шилжүүлнэ гэж мэдэгдсэн ч өөрөө тамгаа шилжүүлсэнгүй. Харин тухайн өдөр хуралдсан НИТХ-ын хуралдаанд суусан тэрбээр өөрийн 309 мянган дагагчтай сошиал хуудсаараа дамжуулан "Нийслэлчүүддээ баярлалаа. Нийслэл Улаанбаатар хотыг 950 хоног удирдан ажилласан байна. Их хотын хөгжил цэцэглэлтийг дэмжиж, хамтарч ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье" хэмээжээ
-
22 цаг 43 мин
-
2026-05-15