Н.УЧРАЛ: САЙН МЭДЭЭ ДУУЛГАЯ. Монголчууд Оюутолгойгоос хүртэх өгөөж 1.5 ТЭРБУМ ам доллароор НЭМЭГДЛЭЭ
Батхуяг
Үйл явдал
/
38 мин

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт эхний амжилт, үр дүнгээ гаргаж чадлаа. АҮЭБ-ийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Рио Тинто групптэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин буурууллаа. Төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ. Энэ бол 2.2 тэрбум ам.долларын төлбөрийн зардал буурах сайн мэдээ. Мөн Монгол Улсын хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллараар өсөн нэмэгдэх сайн мэдээ юм.

Энэ бол хөрөнгө оруулагчдын хувьд ч гэсэн сайн мэдээ. Монголчууд эрх ашгаа хамгаалж чаддаг, хөрөнгө оруулагчидтай нэг түвшинд яриа хэлэлцээр хийж чаддагийн үр дүн юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.