Стратегийн ОРД ГАЗРУУДЫН үр өгөөжийг АРД ТҮМЭНД ХҮРТЭЭХ тухай асуудлыг Засгийн хуралдаанаар хэлэлцэж байна
Батхуяг
Үйл явдал
/
54 мин

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхлэн үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Байдрагийн УЦС-ын төсөл буюу “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай” тогтоолын төсөл, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэнэ.

Тухайлбал,

  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл
  • Улсын хилийн зурваст газар ашиглуулах, концессын гэрээний хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл
  • Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх тухай хуулийн төсөл
  • Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулах төсөл
  • Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөл
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.