Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.МӨНХ-ЭРДЭНЭ өнөө жилийн Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд буй билээ. Тэрбээр үндэслэлээ ийн бичжээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана” гэж хуульчилсны дагуу энэ жил Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдах ёстой. Учир нь:
1/Их Монгол Улс байгуулагдсан болон Ардын хувьсгал гэсэн өөр, өөр он цагт болсон түүхэн үйл явдлын тэгш ой давхцах огт боломжгүй тул хоёуланг нь давхцуулах мэтээр ойлгож, тайлбарлах нь буруу. Их Монгол Улс 1206 онд байгуулагдсан бол Ардын хувьсгал 1921 онд ялсан бөгөөд хэрэв Их Монгол Улс 1211 онд байгуулагдсан, эсвэл Ардын хувьсгал 1926 онд болсон тохиолдолд л эдгээр түүхэн үйл явдлын тэгш ой давхцах боломжтой болох байсан.
Үүнээс үзэхэд хуулийн гол үзэл санаа нь Улсын баяр наадамд 10 жилд нэг удаа 1024 бөх барилдуулахад биш, харин манай Монголын түүхэнд онцгой ач холбогдолтой хоёр үйл явдлын тэгш ойгоор 1024 бөх барилдуулахад байсан байна. Хуулийн бичвэрээс энэ нь тодорхой харагдаж байна.
2/Хуулийн заалтын “Улсын баяр наадамд 10 жил тутам…” гэдэг нь дээрх хоёр түүхэн үйл явдлын тэгш ойг тэмдэглэх давтамж буюу цаг хугацааны интервалыг тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, 20, 30, 50, 100 жил тутам биш, харин 10 жил тутамд дээрх хоёр түүхэн үйл явдлын тэгш ойгоор 1024 бөх барилдахаар заажээ.
3/Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой энэ жил буюу 2026 онд, дараагийнх нь 10 жилийн дараа 2036 онд, харин Ардын хувьсгалын тэгш ой 2031 онд, дараагийнх нь бас 10 жилийн дараа 2041 онд г.м-ээр зохион байгуулагдана. Хоорондоо 5, 5 жилийн зайтай л юм байна.
Жишээлбэл 1206 онд байгуулагдсан Их Монгол Улсын тэгш ойг 10 жил тутамд тэмдэглэвэл 1216, 1226, 1236… 2026, 2036 г.м-ээр үргэлжилж байна гэсэн үг.
Жич: УИХ-аас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022.06.28-ны өдөр баталсан бөгөөд 9.1 дэх хэсгийн дээрх зохицуулалт нь хуучин байгаагүй, шинээр орсон заалт тул одоо л хэрэглэх юм байна.
Хүмүүс цагаан дээр хараар бичсэн хуулийн заалтын талаар өөр, өөр ойлголттой байх шиг байсан тул хуулийг нэг мөр ойлгож, хэрэглэхэд нь дөхөм болгож байр сууриа ийнхүү илэрхийлэв. Аварга, арслан, заан, начин гээд улс, аймаг, цэргийн цолтой идэр залуу бөхчүүд бэлтгэлдээ гарч, шинэ цол, амжилтын төлөө хөдөлмөрлөж байгаа үед хэрэгтэй байж магадгүй юм даа.
-
Өчигдөр 09 цаг 29 мин
-
Өчигдөр 09 цаг 06 мин
-
Өчигдөр 08 цаг 48 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 18 цаг 11 мин
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 17 цаг 59 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 14 цаг 35 мин
-
Уржигдар 13 цаг 57 мин
-
Уржигдар 13 цаг 53 мин
-
Уржигдар 13 цаг 40 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Өчигдөр 09 цаг 29 мин
-
Уржигдар 14 цаг 35 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Өчигдөр 09 цаг 06 мин
-
Өчигдөр 08 цаг 48 мин
-
2026-05-15