Дарханд ГАНГИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ажлыг энэ онд эхлүүлнэ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 27 мин

Засгийн газраас аж үйлдвэр, эрдэс баялгийн салбартай холбоотой хэд, хэдэн шийдвэрийг гаргалаа. 

Энэ талаар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Нэгдүгээрт, тэсэрч, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой шийдвэр гарлаа. Уул уурхайн тэсэлгээний бодисын импорт хийдэг боомтын тоог нэмэгдүүлэх, орж ирсэн бодисын хадгалалт хамгаалалт, гаалийн бүрдүүлэлтийг шуурхайлна.

Хоёрдугаарт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд “Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк” байгуулах бэлтгэл ажил эхэлсэн. Оюу толгойгоос том хэмжээтэй тус төслийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авна. Хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна. 

Гуравдугаарт, Дархан-Уул аймагт баригдах гангийн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг сонслоо.  Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг дэлхийн нийтийн нээлттэй тендер зарладаг вэб сайтад байршуулсан.  Монгол Улсаас гадны улс орнуудад сууж буй Элчин сайд нараар дамжуулж бүхий л сонирхогч этгээдүүдэд мэдээлэл хүргүүллээ. 

Энэ сарын 11-ний өдрөөр нээлттэй сонгон шалгаруулалтад материал ирүүлэх хугацаа дууссан учраас оролцогчдын тоог гаргах, материалыг үнэлэх ажлын хэсгийг байгуулна. Дархан-Уул аймгийн ИТХ-аас 650 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжсэн учраас өнөө жилдээ багтаж ажил эхэлнэ" гэв.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.