Энхбаярын Батшугар гэдэг санхүүгийн сехторын хүн улстөрд аавынхаа нэр нөлөө, ширэн нүүрээр дамжиж уйлан хайлан, инээн баясан байж гишүүн болоод 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Сонгиноос сонгогдсон Д.Сумъябазар албан тушаалаасаа бууж хот руу уруудахад түүний эзгүй суудлыг Э.Батшугар нөхсөн. Ингэж л нөхөөсний хүнээр улстөрийн гараагаа эхлүүлсэн бол одоо чухам “сүрхий улстөрч” болоод амжлаа. Урд ургасан чихнээс хойно ургасан эвэр урт гэж Г.Занданшатар, Н.Учрал Ерөнхий сайдуудын ивээлд багтаж, сэтгэлд нийцэв.
Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар саадгүй 9 сар ажилласан. Харин саяхан Н.Учралын Засаг Эрүүл мэндийн салбарыг нь ЭМЧИЛНЭ гээд тодроод гараад ирэв. Энэ салбарын талаар ч “А”-ч үгүй түүнийг олон нийт аавынхаа шуналыг гүйцээж эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөнөөс өм цөм хусах нь л гэж хардаж, шордож, шоолж байсан ч тэр ТӨСӨӨЛСНӨӨС Ч ИЛҮҮ САЙН АЖИЛЛААД эсэргүүцэгчдээ эгнээндээ нэгтгээд эхлэв.
Илүү дутуу зангүй, шулуун шударга, түс тас хэлж, АЛДАА ДУТАГДАЛ, идсэн уусанг нь ил цагаанаар ярьж, хуруу уншигч төхөөрөмж ч И-Монголд ч бүртгэгдээгүйг илчилснээр ОД БОЛОВ. Түүнчлэн өөрийгөө дайчилж, эрт босож, идэвхтэй хөдөлгөөн хийж, ФИТНЕСТ явахыг уриалсан нь ЁСТОЙ НҮДЭЭ олсон зөвлөгөө байв.
Энэ мэтээр зөв, зүйтэй үг яриа, цэгцтэй, нээлттэй бодлогоо танилцуулсан түүнийг иргэд ХҮЛЭЭЛТЭЭС ДАВЖ, ТӨСӨӨЛСНӨӨС Ч ИЛҮҮ АЖИЛЛАЖ БАЙНА хэмээн ам уралдан ярьцгаах болов. Даанч угийн шуналтай аав нь миний хүү БАГА ИДЭЭРЭЙ гэж захьсан нь онцгүй. Бусдаар бол Э.Батшугар сайд ЁСТОЙ ОНЦ байна.
-
1 цаг 27 мин
-
8 цаг 34 мин
-
8 цаг 37 мин
-
Өчигдөр 18 цаг 13 мин
-
Өчигдөр 17 цаг 59 мин
-
Өчигдөр 17 цаг 52 мин
-
Өчигдөр 09 цаг 29 мин
-
Өчигдөр 09 цаг 06 мин
-
Өчигдөр 08 цаг 48 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 18 цаг 11 мин
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 17 цаг 59 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 14 цаг 35 мин
-
Өчигдөр 09 цаг 29 мин
-
Өчигдөр 17 цаг 52 мин
-
Уржигдар 14 цаг 35 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Өчигдөр 09 цаг 06 мин
-
8 цаг 34 мин
-
Өчигдөр 08 цаг 48 мин
-
2026-05-15
-
Өчигдөр 18 цаг 13 мин
-
8 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин