Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүний эрх, хүртээмжтэй орчин болон нийгмийн хамгааллын чиглэлээр орон нутгийн боловсон хүчнийг чадавхижуулах зорилготой салбарын албан хаагчдын сургалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдав.
Тус сургалт, зөвлөгөөнд Төвийн бүсийн аймгуудын 127 албан хаагч хамрагдлаа. Сургалт, зөвлөгөөний нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон харьяа агентлаг, газруудын удирдлага, төлөөллүүд оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд дараах гол сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөв.
Үүнд:
- Ажлын байрны хүртээмжтэй орчин бүрдүүлэх, дэд бүтэц болон мэдээллийн хүртээмжийг сайжруулах асуудал,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх зүйн шинэчлэл,
- Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилт.
Энэхүү сургалт, зөвлөгөөн нь салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлогын уялдаа холбоог сайжруулах, орон нутагт төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Халамжаас хөдөлмөрт — хамтдаа хөгжье!
Холбоотой мэдээ
-
Уржигдар 16 цаг 04 мин
-
Уржигдар 15 цаг 30 мин
-
Уржигдар 10 цаг 56 мин
-
Уржигдар 10 цаг 15 мин
-
2026-05-20
-
2026-05-20
-
Уржигдар 10 цаг 56 мин