Хууль зөрчиж 36 МЯНГАН ШИРХЭГ ХЯТАД ӨНДӨГ оруулж ирэхийг завджээ. Тодруулбал мэдүүлсэн “Буман хаус” ХХК-ний 33 нэр төрлийн бараанд гаалийн хяналт шалгалт хийх явцад 100 хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг илэрснийг Замын-Үүд дэх Гаалийн газрын алба хаагчид лацдаж, хориглосон байна. Монгол Улсын нэр бүхий аж ахуй нэгжийн үйлдвэрлэдэг “ӨЕГ” гэсэн шошготойгоор их хэмжээний өндөг оруулж ирэх гэж байсан компани нь “БУМАН ХАУС” ХХК байжээ. Тус компанийн урдаас оруулж ирсэн бараанд ӨНДӨГНӨӨС гадна хатуулга багатай ПИВО, ВИНО зэрэг бүтээгдэхүүнүүд байжээ.
БНХАУ-с өндөг импортлох эрсдлийн үнэлгээ хийгдсэн ААН одоогоор байхгүй. Урд хөршөөс ӨНДӨГ ОРУУЛЖ ИРЭХ НЬ ХУУЛЬД НИЙЦЭХГҮЙ. АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2.Тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдэлийг тогтоолгосон байх гэсэн хуулийн заалтын дагуу импортлохоос өмнө эрсдлийн үнэлгээ хийлгэн, Мал эмнэлгийн ерөнхий газраас импортын мэдэгдэл авсан байх шаардлагатай байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “ХҮНСНИЙ ХАНГАМЖ- АЮУЛГҮЙ БАЙДАЛ” үндэсний хөдөлгөөний үр дүнд Монгол улс өндөгний хэрэгцээгээ дотоодоосоо 100% хангаж байгаа. Тодорхой хувийг тодорхой хязгаартайгаар импортлох зохицуулалт хийгдсэн байдаг. Гадаад улсаас импортоор авах өндөгний хэмжээг сар бүр 9.0 сая ширхэг байхаар тогтоосон ба үүний 8.0 сая ширхэг нь Алтанбулаг боомтоор, 1.0 сая шихрэг нь баруун бүсийн хилийн боомтоор импортлох зохицуулалттай.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 16 цаг 04 мин
-
Уржигдар 15 цаг 30 мин
-
Уржигдар 10 цаг 56 мин
-
Уржигдар 10 цаг 15 мин
-
2026-05-20
-
2026-05-20
-
Уржигдар 10 цаг 56 мин