Иргэдийн МӨНГӨӨР МАШИН АВЧ УНАДАГ шигээ ШҮҮХЭД ШУДАРГА ЁС тогтоохсон...!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
3 цаг 15 мин

Иргэд шүүхээс ШУДАРГА ЁС нэхэж, харин шүүх шударга ёсыг бус ШУДАРГА БУС үйлдлийг үйл ажиллагаагаараа харуулсаар байна. Шүүгчид нөлөөнд автах эрсдэлтэй гээд цалинг нь өндөр тооцож, хангамжийг нь сайжруулдаг. Түүнчлэн тэдний мэргэжлийн чиг үүргийг хяналаг, сургадаг, зааж зөвлөдөг, халж сольдог бие даасан байгууллага ч байгууллаа. Тусыг эс олов.

Тэд иргэдэд ШУДАРГА ЁС үзүүлэхээс өмнө иргэдийн төлсөн ТАТВАРЫН МӨНГӨӨР л өндөр үнэтэй ЖИЙП АВЧ УНАх, Япон зэрэг улс руу ЗУГААЛАХАД зарлагаджээ.

БАРИМТ: Монгол Улсын шүүхийн сахилгын хорооны дарга найман гишүүний хамт ТӨСВИЙН 45 САЯ ТӨГРӨГӨӨР 2025 оны 11 сарын 19-20 өдрүүдэд Япон улсын НАГОЯА их сургуультай танилцаад иржээ.

БАРИМТ: 2025 оны 08 дугаар сарын 15-ний өдөр Шүүхийн сахилгын хорооноос “Монголхьюндай Автомотив” ХХК-тай 05 дугаар сард байгулусан гэрээний дүнд 80 сая төгрөг шилжүүлж АВТОМАШИН авсан.

БАРИМТ: 2025 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр 220 саяар “Таванбогд” ХХК-иас автомашин худалдан авсан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.