Зуух нь дэлбэрч, гал алдсан “ДЦС-4”-ийн захирал П.БОЛДБААТАР 61 саяар 00-ийн ЦААС нөөцлөжээ
Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 цаг 13 мин

Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг. Дэлбэрсэн зуухаа нөхөж чадахгүй байгаа ДЦС-4 төрийн өмчит компанийн захирал 2026 оны 04 дүгээр сарын эхээр 60 САЯ ТӨГРӨГӨӨР 00 ЦААС авч агуулахдаа нөөцлөх шийдвэр гаргаж, улмаар худалдан авах гэрээ байгуулжээ. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.6.нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөх гэсэн заалттай зөрчилдөж байна.

БАРИМТ: “ДЦС -4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.БОЛДБААТАР, “НЭМЭХ НЭМЭХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.МӨНХЖАРГАЛТАЙ 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “АРИУН ЦЭВРИЙН ЦААС ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ”  /3/2026-62/ дугаартай гэрээг байгуулж “ДЦС-4” ТӨХК-ийн агуулах нөхцөлөөр 60 сая 909 мянга 600 төгрөгийн өртөг бүхий “00 цаас, гарын цаас үйлчилгээний сальфетка” зэргийг худалдан авчээ.

Олон хүн ажилладаг байгууллагад ариун цэвэр, цэвэрлэгээний материал хэрэгтэй. Үүнтэй хэн ч маргахгүй. Гагцхүү их хэмжээгээр нөөцлөж, улмаар 60 саяыг зарлагадахын орон эл мөнгөө ДЭЛБЭРЧ ЦООРСОН ЗУУХНЫХАА НӨХӨӨСНИЙ ажилд зарцуулсан бол илүү үр дүнтэй байхсан.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.