ХУУРАМЧ ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ ашиглаж 18 жил ХҮҮХДИЙН МӨНГӨ ЗАВШСАН байжээ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 52 мин

Огт төрөөгүй хүүхдэд хуурамч төрсний гэрчилгээ гаргуулж, 18 жилийн турш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хууль бусаар авч байсан хэрэг илэрчээ. Тодруулбал, “Б” гэгч этгээд нь ойрын хамаарал бүхий эмэгтэйн хүүхэд төрүүлсэн тухай эмнэлгийн бичгийг ашиглан хуурамч төрсний гэрчилгээ гаргуулсан байна. Улмаар тухайн “хийсвэр" хүүхдийн нэр дээр олгогддог хүүхдийн мөнгийг сар бүр бэлнээр болон арилжааны банкны дансаар дамжуулан авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд “Б” этгээдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон шалгаж байгаа аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.