ЦХИХХЯ-аас 13 хүртэлх насны хүүхдүүдийн ФЭЙСБҮҮК ХЭРЭГЛЭЭГ хязгаарлаж, 13-16 насны хүүхдүүдийн ФЭЙСБҮҮКТ хамгаалалтын тохиргоо хийнэ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 46 мин

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборт зохион байгууллаа

Хэлэлцүүлгийн зорилго:

-Хүүхдүүдийн санал бодлыг сонсох

-Хүүхдүүдэд тулгамдсан асуудлын шийдлийг тодорхойлоход чиглэв.

Нийгмийн сүлжээнд хүүхдүүдэд аюулгүй орчин бүрдүүлэх, сөрөг мэдээлэл, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, дадалтай болгоход тэдний санал бодол чухал үнэ цэнтэй.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хууль /анхдагч хууль/-ийн төсөлд зарчмын шинжтэй зохицуулалтуудыг тусгахаар ажиллаж буй.

Тухайлбал, 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглох, 13-16 насны хүүхдийг хамгаалалтын тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг тусгаж байна

Хэлэлцүүлгийн үеэр хүүхдүүдийн төлөөллөөс цахим сүлжээнд насны болон цагийн хязгаартай орохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Харин цагийн хязгаар хэт богино биш, өөрсдөө тохируулж болдог, оройн цагаар шаардлагатай үедээ орох боломж нээлттэй байх зэрэг саналыг хэллээ.

Уг хуулийн төслийг боловсруулахдаа хязгаарлалтад төвлөрөх бус аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнд эрсдэлд өртөхөөс хамгаалахыг чухалчилж байгаа юм.

Хуулийн хэлэлцүүлгийг цаашид нийслэл, орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүдийн дунд зохион байгуулна.

Хүүхдүүд Та бүхэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, өөрсдийн санал бодлыг илэрхийлж, дуу хоолойгоо хүргээрэй. Хүүхэд бүрийн санал хуулийн төсөлд ихээхэн ач холбогдолтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.