"ИХ БОГД" хайрханы тэнгэрийг тайх ёслол болно
Батхуяг
Үйл явдал
/
9 цаг 58 мин

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “ИХ БОГД” хайрханыг тэнгэрийг тайх ёслол зуны эхэн сарын шинийн 15-нд болно. Эл өдөр нь 2026 оны 06 дугаар сарын 02-,0 3-нд тохиож байна. Говь-Алтай нурууны салбар уулсын нэг далайн түвшинээс дээд 3957м өндөрт оршиж мөнх цаст “ИХ БОГД” уул нь Баянхонгор аймгийн БОГД, ЖИНСТ, БАЯНГОВЬ, БАЯНЛИГ зэрэг дөрвөн сумын нутгийг дамнан урт үргэлжилдэг, нутгийн зон олны шүтэн бишэрч, залбиран даатгадаг, шүтээн хайрхан юм.

“ИХ БОГД” хайрханыгТөрийн тахилгатай болгох санаачилгыг 2020 онд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, нутгийн зөвлөлийнхөнтэй хамт гаргаж, тухайн үеийн Ерөнхийлөгч саналыг хүлээн авч, дөрвөн жилд нэг удаа уг хайрханыг тэнгэрийг тахиж байхаар тогтож, 2022 онд анхны тахилгыг үйлдэж байсан билээ. Түүнээс хойш дараагийн дөрвөн жил буюу тахилгын жил нь өнөө жил таарч байгаа бөгөөд тахилгын ёслолд оролцох Монгол Улсын Ерөнхийлөгчийн элчээр Монгол Улсын Их хурлын дарга асан, 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар томилогджээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.